МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГҮҮНИЙ АЙРАГ ИСГЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

ГҮҮНИЙ АЙРАГ ИСГЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

Айраг исгэх арга: Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй. XXI зуун буюу технологийн эрин үед Монголчууд маань гадаад дотоодын чанар, найрлага, ашиг тус нь үл мэдэгдэх ундааг хэрэглэхийн оронд найрлагандаа хүний биед хэрэгтэй олон амин дэм агуулсан, сувилгааны чанартай “АЙРАГ” хэмээх бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохистой. Айраг исгэх арга: Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд 1кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150гр тараг ноогдуулна. Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлвэл шингэрч цайдаг. Зуны айргийг дутуу бүлвэл хэтэрхий исгэлэн амттай болдог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу