МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГЭСЭР ТУУЛЬ ХАЙЛАХ

ГЭСЭР ТУУЛЬ ХАЙЛАХ

Эдүгээ хүртэл ардын хэдэн зуун уран сайханчид Төвд, Өвөр Монгол, Хөхнуурт Гэсэр баатарын үйл явдлыг уламжлан дуулсаар байна. Гэсэр хааны тууж нь НТӨ 100-300 оноос НТ YI зууны үеийн хооронд үүсч бүрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа үйл явдал, хэлц хэллэг нь тасралтгүй баяжин хөгжиж ирсэн. Туулийн агуулгаас дурьдвал: Эрт цагт Түвдийн газар бүхэнд мангас чөтгөр бий болж, ард иргэд гал усны гаслан зовлон амсаж байжээ. Энэрэнгүй нигүүлсэнгүй хомьсон бодьсадва хамаг амьтныг аврахын тулд тэнгэрийн сахиусан хөвгүүнийг тоост ертөнцөд туслуулахаар илгээжээ. Сахиусан хөвгүүн Туйбагава хувилан төрж Түвдчүүдийн эзэн богд Гэсэр хаан болжээ. Гэсэр хаан мангас чөтгөрүүдийг дарж, ард иргэдэд жаргалыг эдлүүлэх үүрэг хүлээж, онцгой зан чанар, ер бусын хүчин чадал олж, гурван хувилгаан сахиусыг биедээ нэгтгэж хагас сахиусан, хагас хүний дүртэй баатар болон хувирчээ. Гэсэр хаан олон саад бэрхшээл, ад зэтгэрийг давж, авьяас чадлаа бадруулан, дайн хийж дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулжээ. Гавьяа зүтгэлээрээ бүрэн төгс ялалтыг байгуулж өөрийн эх, хатан зэрэг хүмүүсээ авч тэнгэрийн орондоо буцсанаар үйл явдал өндөрлөдөг. Гэсэр хааны тууж нь нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, 20 сая үгтэй ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу