МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАН СИЙЛБЭРИЙН УРЛАГ

ГАН СИЙЛБЭРИЙН УРЛАГ

Монгол дархчуул гоёл чимэглэлийн зүйл урлаж ирсэн өнө удаан жилийн түүх, уламжлалтай билээ. Монгол дархчуулын гангийн урлал нь өвөрмөц шинжтэй. Монгол гангаар хийсэн хэт хутга нь 100 жил болсон ч зэвэрдэггүй, ир нь мохох явдал гардаггүй, харин зөвхөн он цагийн хэрээр элэгддэг билээ. Монгол гангаар хийсэн “жийжүү мөнгөн” дөрөө гэдэг нь ган дээр ховил татаж мөнгө болон зэсийг хайлуулан цувах аргаар хээ тавьдаг нь хэдэн үедээ элэгддэггүй балардаггүй нандин өв болдог. Монгол тулга нь мянгаас дээш хэмд ажирдаггүй нь тулганы ганг олон дахин ширээж, давтаж хийсэндээ байдаг гэж дархан хэлж байна. Монголчууд хамгийн хатуу хашаар тамганы улыг, хэв бариулыг гангаар хийдэг билээ. Энэ нь өнө мөнх бат бэх байхыг билэгдсэн хэрэг. Гангаар урлан хийсэн тамгыг дахин давтан хийдэггүй зөвхөн үе улиран төрт ёсоор барьдаг ёс зөвхөн Монголд байжээ.  Өнөө цагийн Монгол дархчуул нутаг нутгийн урлалын онцлогийг шингээсэн орчин үеийн хэв загварт гоёл чимэглэлтийн зүйлийг илүү ихээр шимтэн урлахыг хичээдэг болсон байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу