МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗАР ШИНЖИХ ТАНИХ МЭДЛЭГ УХААН

ГАЗАР ШИНЖИХ ТАНИХ МЭДЛЭГ УХААН

Монголчууд эрт дээр үеэс төв Азийн өндөрлөгийг эзэгнэж, ой, тал хээр, говь цөлийг хосолсон уудам нутагт аж төрж ирэхдээ өөр аль ч үндэстэнд байдаггүй өвөрмөц сонин мэдлэг-ойлголт, ухагдахууныг бий болгож, түүнээ зонхилон аман мэдээллээр бие биедээ уламжлан өвлүүлж, амьдрал дээр туршиж, улам боловсруулж хөгжүүлж ирсэн байна. Үүний нэг нь газар шинжих таних мэдлэг ухаан юм. Монголчуудын “тэнгэр унших эрдэм”, “амьтны аяг аашийг тодорхойлох эрдэм”, “газар усыг таних эрдэм”, “хүнийг шинжих эрдэм” зэрэг нь өнөөдрийн астрологи, этологи, биологи, газарзүй, тэр байтугай биофизик, биогеохими зэрэг нийлэг ухаанууд, тэрчлэн нийгэм судлал, оршин тогтнохуйн онол, угсаатны зүй, сэтгэлзүйн ухаанууд ч анхааран судалмаар олон ойлголт, ухаарлыг бий болгосон гэж үзэх боломж бий. Монголчууд аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь бус тал талаас нь бодож, бүр гүнд нь нэвтрэхийг оролддог сэтгэлгээний загвартай нь анхаарал татдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу