МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗАР ХАГАЛАХ, БОЛОВСРУУЛАХ АРГА

ГАЗАР ХАГАЛАХ, БОЛОВСРУУЛАХ АРГА

Монголчууд олон төрлийн таримал ээлжээр тарьдаггүй боловч /нэг талбайд арвай, буудай, шар будаа ээлжлэн тарих явдал байсан/ газар өнжөөх нь олонтоо тохиолддог байв. Үүнийг ардууд “газар амраах” гэж нэрлэдэг. Газрыг амраахдаа 2-3 юм уу, түүнээс ч илүү жил тариалалгүй өнжөөдөг байжээ. Тус орны хуурай цаг уур, хавар, намар шуурга тавьдаг нөхцөлд уг систем үлэмж ашигтай байсан, атаршуулан өнжөөвөл хөрсний элэгдэл гардаггүй, үржил шимээ хадгалдаг, нөгөө талаар хагалах газар арвин байсан зэрэг шалтгаануудтай холбоотой юм.Монгол ардын тариалан нь усалдаг анжист тариалангийн төрөлд багтдаг. Тариалах талбайгаа 20-30м2 талбай бүхий тагт хэмээх жижиг дөрвөлжин болгон хувааж, тэдгээрийг зааглах шороон хашлага гаргана. Түүнийг Торгууд, Захчингууд “хөтрөм”, “зэсэг”, Дөрвөдүүд “чих” гэдэг. Дараа нь урсгал устай холбож шуудуу татна. Энэ шуудууг Ойрадууд “бух” гэнэ. Бухаас салбарласан жижиг ариг нэрт шуудуу татна. Тагтанд оруулсан ус нь 20-25см гүн буюу хүрзний талбай далд орохуйц хэмжээтэй байх бөгөөд хөтрөм, чихийг сэтлэн тагтнаас тагтанд оруулна. Услаад 1-2 хоносны дараа үрээ цацаж газраа хагална. Ардуудын тариалах хугацаа нь дөрөвдүгээр сарын сүүлийн хагасаас  тавдугаар сарын эхний хагас бөгөөд байгаль цаг уурын нөхцлөөс болж 15-20 хоногийн хэлбэлзлэлтэй, энэ хугацааг хатуу мөрддөг байсан нь хөрсний чийг алдагдах цагаас урьтаж үр суулгах ашигтайг туршлагаараа олж мэдсэнийх юм. Гуурс солих бол хөрсний шим тэжээлийг хамгаалж, элсэрхэгжихээс сэргийлэх зохистой арга мөн. Нэг хэсэг газарт нэг л зүйлийн тарималыг таривал, хөрсний шим тэжээл муудаж, ургалтыг нөлөөлдөг болохоор, хэдэн жил болбол бусад зүйлийн ургамал тарьдаг. Ингэж нэг хэсэг газарт адил бус ургамал сольж тарихыг гуурс солих гэнэ. Тэгэхдээ буурцагны гуурсанд иш тарьж, ишийн гуурсанд нарим тарьж, наримын гуурсанд буурцаг тарих мэтчилэн ээлжилдэг. Зарим газарт ба шорооныхоо байдлыг үндэслэж Монгол амуу саган, шүлхийг харилцан гуурс сольж тарьдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу