МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨӨ МӨРГӨЛИЙН ХОЛБООТОЙ АМАН ИЛЭРХИЙЛЭЛ

БӨӨ МӨРГӨЛИЙН ХОЛБООТОЙ АМАН ИЛЭРХИЙЛЭЛ

Бөө мөргөлийн шүтээн хийгээд онгодын талаар судалсан эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил нэн арвин бөгөөд Онгод цалигийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой. Тогтолцоо нь :
1. Бөөгийн онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав;
2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;
3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан, цалиг амилуулал

4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав;
5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав;

6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав;
7. Сэтгэлийн ханал: хүлцэл, ерөөл, ажаарал гурав орно. Монгол бөө нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл ба гүн ухааны сонгомол үзэл болдог бөгөөд гүн ухааныг бүрэн шингээсэн байдаг. Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр, газар дэлхий, уул, ус, онгод шүтээн зэрэгт зориулагдсан уриа дуудлагыг гайхам сайхнаар дуулан магтсан дуудлага олон байдаг. Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Бөө хүн “Хан тэнгэрийг харигтал, Хатан дэлхийг доригтол нь онгод тэнгэрээ дуудах ёстой” гэдэг. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага татлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Судлаач доктор, профессор Д.Бум-Очир “Бөө мөргөлийн аман яруу найраг нь 1.Багшаас шавьд, 2.Залран буусан онгод, дээдсийн сүнс улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заан сургадаг бололтой” хэмээн дүгнэсэн байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу