МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨӨ МӨРГӨЛИЙН БҮЖИГ

БӨӨ МӨРГӨЛИЙН БҮЖИГ

Бөөгийн урлаг дахь дэвслэг бүжиг нь онгод урих бүжиг, онгод орших бүжиг, андай дуулах бүжиг гэх мэт ялгалаар хуваагдаж, он удаан уламжлагдаж иржээ. Онгод урих бүжгийг 2 хүн, 4 хүн буюу олон хүн хамтаар дэвсэн бүжиглэдэг. Энэ нь онгод урих, өвчин засах, тэнгэр тахих, гал тахих, бороо гуйх зэрэг үйл ёслолын үед дуулж бүжиглэхийг хавсаргаж, бүжгийн хөдөлгөөн нь алгуураар хурдасч, онгод шүтээнээ баясгахаар гол зориулалтаа болгодог. Онгод орших бүжиг нь онгод шүтээн нь биед нь оршсон үед, онгод оршсон бөө, онгод шүтээнийхээ захиа дохилтоор ямар онгод оршсон байна, тэр онгодынхоо хөдлөлийг дууриан ганцаараа үсэрхийлэн эргэлдэх ширүүн хөдөлгөөнөөр дэвсэн бүжиглэдэг. Андай дуулах бүжиг нь андай даасан бөөгийн дагуулгаар олноороо андай өвчтөнг тойрон уян зөөлөн хөдөлгөөн, уянга сайхан аясаар аялгуулан дуулж, дэвсэн бүжиглэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу