МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨМБӨГ НАМНАХ ХАРВАА

БӨМБӨГ НАМНАХ ХАРВАА

Зэв нүүлгэх, Бөмбөг намнах, Саранбай харвах зэрэг нь эртний Монголчуудын ахуйн шаардлагад суурилж үүссэн харваа бөгөөд өдгөөгийн сурын харвааны үндсэн хөшүүрэг хэмээн дүгнэхийн сацуу “Саранбай” харвах \ Суранбай \ хэмээх нь бидний үед “Сур харвах” гэсэн ерөнхий утгаар уламжлагдан ирсэн. Бөмбөг намнах харваа тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ. Хожуу Богд хаант Монгол Улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болжээ. XIX зууны сүүлээр Халхын зүүн хязгаар Цэцэн хан аймгийн захын Да вангийн (Халх гол) хошуунд бөмбөг намнах тоглоомоор сорилцож наадаж байжээ. Улс хувьсгалын 35 жилийн баяр наадмаар бөмбөг намнах тэмцээн явуулсан нь үндэсний уламжлалт сурын спортыг хөгжүүлэх талаар авч явуулсан нэг арга хэмжээ юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу