МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БЭЛЧЭЭР, ӨВС УРГАМАЛ, УС ШИНЖИХ МЭДЛЭГ УХААН

БЭЛЧЭЭР, ӨВС УРГАМАЛ, УС ШИНЖИХ МЭДЛЭГ УХААН

Өнө эртнээс Монголчууд дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэн мал сүргээ бэлчээрээр адгуулан өсгөж ирсэн тул ямар ургамал, аль улиралд, ямар малд ашиг тустай болох, өвс ургамлын болц, шимт чанар зэргийг шинжих өргөн мэдлэг ухааныг цогцлоожээ.

Бэр сонгоё гэвэл өглөө эрт

Бэлчээр сонгоё гэвэл үд дунд

гэсэн зүйр үг байдаг. Монголчууд бэлчээр сонгохдоо юуны өмнө ургамлын төрөл зүйлийг анхаарч үздэг. Агь, таана, мангир, хар суль зэрэг шим тэжээлтэй ургамал ургадаг газар голлон сонгох бөгөөд гол нуур, худаг усны ойр хол, усны түвшин, газрын гадаргын байдал, үер ус, цас хэр унадаг вэ? гэх мэт маш олон хүчин зүйлийг харж тооцоолж бог, бод малдаа тохируулан бэлчээр сонгодог байна. Монголчууд ус шинжихдээ уруу налуу газар усны судал, нам дор газар усны хээл байдаг гэдэг ерөнхий мэдлэгээс гадна тухайн нутагт ургаж буй ургамлын төрөл зүйл, мал амьтны шинж төрхөөр мэддэг байсан байна. Тухайлбал: Говь буюу нам дор газар заг, дэрс, сондуул, ширэг их ургасан бол гүний ус ойрхон байгаа, өвлийн цагт дэрс сондуулыг дайрч газар хагарсан байвал их устай, харгана дэрс дугуйрч ургасан бөгөөд алсаас харахад зэрэглээ татаж байвал ус байгаагийн шинж гэх мэтээр шинждэг байна. Зун нар шингэсний дараа шумуул дэлэнч бөөгнөрч байгаа газар хөрсний ус ойрхон байдаг. Гантайд үхэр өдөржин хэвтэх дуртай газар ус ойрхон байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу