МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БЭЛГЭ ДЭМБЭРЭЛИЙН ҮГ

БЭЛГЭ ДЭМБЭРЭЛИЙН ҮГ

Монгол ардын аман зохиолын төрөл зүйлүүд зан аалийн болон бэлгэдэлт шинжтэй байдгийг тодорхойлон харуулах нэгэн зүйл нь бэлгэ дэмбэрэлийн үгс юм. Монгол аман зохиол нь зан аалийн болон бэлгэдэлт шинжтэй байдгийг бэлгэ дэмбэрэлийн үгс тодорхой харуулдаг. Монгол хүн “амны бэлгээс ашдын бэлгэ”,”амны алдуурсанаас ашдын бэлгэ хазайх” хэмээн үздэг. Энэхүү бэлгэдлийн сэтгэлгээнээс бэлгэ дэмбэрэлийн үгс нь үүдэн гардаг гэж болно. Бэлгэ дэмбэрэлийн үгс нь ирээдүйн сайн сайхныг зөгнөн бэлгэдсэн байдлаараа ерөөлтэй адил утга, агуулгатай боловч хэмжээ, үүрэг зориулалтын хувьд ондоо юм. Бэлгэ дэмбэрэлийн үгсийг хаа сайгүй, өдөр тутмын ажил, амьдралын дунд тогтон хэвшсэн утга, богинохон хэлбэрээр хэлж байдаг. Ажил үйлд холбогдох бэлгэ дэмбэрэлийн үгс нь байнга давтагдан тогтвортой хэрэглэгддэг бөгөөд тухайн ажил үйлтэйгээ утга агуулгаараа холбоотой байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу