МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРХАНЫ ШАШНЫ АЯ ДАН

БУРХАНЫ ШАШНЫ АЯ ДАН

Монголын бурханы шашны хурлын ая данг Өндөр гэгээн Занабазар XVII зуунд дахин шинэчлэн найруулснаар Монголчуудын аж амьдрал, ахуй ёс, зан заншил, урлаг соёлын онцлог ялгамжааг гүнзгий шингээсэн Монголын гэсэн тодотголтой хурлын ая дан үүсэн бий болж хөгжин цэцэглэсэн. Монгол лам нар жавдан дээрээ гараад “Норов бадам” тэргүүтэй маани татахыг үзээгүй хүн бараг үгүй билээ. Монголын бурханы шашны хурлын ая дан, маани татах зэрэг нь уртын дууны элемент орсон аргагүй л Монголын гэсэн онцлог ялгамжаатай байдаг. Ян-ег буюу уншлагын ая дангийн тэмдэглэгээ нь Бурханы шашны урлах ухааны аймагт багтана. Урлах ухааны дотроос хэл болон дуу хоолойн урлах зүйлд хамаарна. Монголын сүм хийдэд ян татах зан үйл нь хэдийгээр Төвдөөс эхтэй ч доктор профессор Л.Хүрэлбаатарын тэмдэглэснээр “тэндхийн ая дангийн байдлыг боловсруулж авсан болохоос бус, шууд хуулбарласан нь үгүй. Ер нь уг соёлын зан үйлийг шууд хуулбарлан авах боломжгүй юм” гэжээ. Шарын шашны хүрээ хийд тус бүр шашин номын зан үйл, хурал уншлагад өөр өөрийн өвөрмөц хөг, дэгийг хэрэглэж байсан бөгөөд нэгэн хийдийн доторх дацан, хурлууд ч багшийн тогтоон үйлдсэн таалал, хурал номын үндэс дамжлагаас шалтгаалан харилцан ялгамжтай ая дангийн зүйлийг үүсгэн буй болгож ирсэн нь Монголчуудын утга соёлын өвийн нэгэн зүйлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн газар зүйн онцлог, хэлний язгуур, дуун аялгын өвөрмөц нөхцөл, тэр бүү хэл тухайн цаг үеийн нийгэм ахуйн байдал нь ян данг дэглэхэд нөлөөлдөг гэсэн үг болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу