МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

БУРИАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Буриад Монголын хуримлах ёсны зан үйл бол эртний уламжлалтай ба уран үгийн олон төрөл бүжиглэх, жүжиглэх аяс хэлбээрээр явагддаг нь тэдний үндэсний өвөрмөц соёлын нэг юм. Буриад зон гэрлэх хуримыг “Их төрийн найр” хэмээдэг. Энэ нь гэрлэх ёс нь төрийн ёс гэсэн санааг илэрхийлдэг. Басган гэрээсээ мордохдоо бэлгийн морио хөтөлж эд хэрэглэлээ тэргэнд ачиж тусгай дэр бэлдэж очдог уламжлалтай. Бэрийг хадам эцгийн гадаа очиход бэр хүүгийн талыннхан харилцан дуулж угтан авдаг. Бэрийн авчирсан дэрийг хоорондоо булаалцалдаж аль дийлж авсан нь бэрийн орон дээр тавьдаг. Хүүгийн тал дийлж авбал сайн буян хишиг хурахын бэлгэдэл болдог байна. Бэр шинэ гэрт орж үсээ 2 салаа болгон самнаж хамган дээлээ өмсөн толгойн чимэг гоёлоо зүүж хадам аав, ээждээ мөргөж айраг бүлэн гал түлж ахмад ихсэд цай аягалан ажил төрөлтэйгээ харуулдаг байна. Буриад хуримын зан үйлд, бэр ирэх, морьд унуулах, ургууд буух, басхан заяах, басханы их наадам, басхан хадамд мордох, тэмээ ирэх, төрийн найр, морь унуулж өмсгөл өмсгөх, булаалдах зэрэг орно хэмээжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу