МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД СУР ХАРВАА

БУРИАД СУР ХАРВАА

Энэхүү төрөл нь Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад тархсан. Монгол үндэстний нэг хэсэг Буриад зон эрт дээр үеэс эвэр элэгт нум хийж, гөрөөс араатан авлаж, сур харван тэмцэлдсээр иржээ. Үүнд нум хийхдээ их биеийг хусаар үйлдэн хэдэн үе шөрмөсөөр нааж, уян харимхай чанарыг нь хадгалахын тулд хайнаг тэргүүтэй амьтдын эврээр элэглэн хийдэг байжээ. Буриад нумны урт их төлөв 140-150см, сум нь 80-100см, нумаа их, бага гарын хэмээн харваачийн нуруунд тохируулан янз бүрээр хийдэг. Буриадууд сур харвааг хавар эхэлж, цуваа ба баг харвуулын журмаар тэмцэлдэн нааддаг. Цуваа харваанд хүн бүр хорин сум тавьж, оноог тооцон шалгаруулдаг. Буриад сур харваа нь 40 буюу 30м, 30 буюу 20м нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өрж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу