МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД НУМ СУМ УРЛАЛ

БУРИАД НУМ СУМ УРЛАЛ

Дэлхий дахинд нум сум урлаж байсан ч эвэр элэгтэй шөрмөс шандсан артай амьтны гаралтай түүхий эдээр хийсэн нум сум гагцхүү Монголчуудад уламжлагдан үлдсэн. Эдүгээ Монгол оронд Халх, Буриад, Урианхай, Морин харваа, Сарампай харвах зэрэг 6 төрлийн харваа бий. Урчууд энэ бүхэнд тохирсон нум сум урлан хөгжүүлж улам сэргээн шинэчилж байна. Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу