МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД БҮЖИГ НААДААН

БУРИАД БҮЖИГ НААДААН

Буриад ястны дуулан бүжиглэх дуулалт бүжиг, элдэв янзаар гар гараасаа барилцан тойрог болоод дууны аяндаа тааруулан түргэн удаан дэвсэн тойролдон явж дуу дуулалдан бүжнэ. Буриад зон олныг дуу хуур, бүжиг наадам, ёс заншлаа тун сайн хадгалж үлдсэн гэдэг. Тиймдээ ч аливаа баяр ёслолын үеэр Буриадууд өмсгөл хувцсаараа бусдаас ялгарч чаддаг. Нүүдэлчин Монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг нь дэвсэх тойрон бүжиг юм. Энэхүү бүжиг нь эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд язгуурын Монголчуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн ажээ. “Монголын нууц товчоо”-нд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав” гэсэн байдгаас үүнийг харж болно. Буриадын “хатир” бүжиг нь хөл толгойн түргэн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэхийн хамт ихэнх нь дуутай байдгаараа онцлогтой. Буриадын “ёохор”, “еэхэр”, “ээрэмших”, “ниргэлгээ” зэрэг тойрон бүжгүүдийг нийтээрээ сайн мэддэг билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу