МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД БАЙШИН УРЛАЛ

БУРИАД БАЙШИН УРЛАЛ

Буриадуудын нэг чухал орон сууц бол модон байшин юм. Буриадуудын байшин дөрвөлжин оройт, майхан оройт гэх хоёр зүйлтэй. Майхан оройт гэдэг нь шувуу нуруутай, Орос маягийн байшин юм. Харин дөрвөлжин оройт нь 6 талтай, орой дээрээ өрхтэй модон гэр байсан гэнэ. Их төлөв дүнзээр байшин барина. Модны бүдүүн, нарийн, уртыг барих байшингийхаа хэмжээнд тохируулна. Байшингийн модыг 3 янзаар хатаана. Модыг хатсаны дараа байшинг барих ажил эхэлнэ. Байшингийн модны нэг талыг цавчин тэгшлэх бөгөөд үүнийг “хантвайдах” гэнэ. Тэгшилсэн талаа байшингийн дотор болгоно. Байшинг барихад дараах багаж хэрэгсэл чухал үүрэгтэй. Үүнд: цавчих, цуулах, хагалах, хөрөөдөх, малтах, үхлэх, төнхөх, шудрах, харуулдах, наах, цавуудах, тэмдэглэх, эсгэх зэрэгт хөндлөн хөрөө, гар хөрөө, сорбогой сүх, өргөн сүх, ооль сүх, цүүц, өрөм, харуул, доголон харуул зэрэг багажийг голлон хэрэглэнэ. Буриадууд байшингаа хүний хоёр үеийг өнгөрөөх настай, эдэлгээтэй барихыг эрмэлздэг. Дээврийн шуу нурууг урт модоор хийгээд, ус хаашаа урсдаг маягаар хийнэ. Буриадууд ярихдаа, байшингийн модыг өнжүүлээд барьвал хатаад зүгээр байдаг, эсвэл байшингаа шууд бариад, бүрэн хаттал нь хаачихвал дараа нь сэнсэрч мууддаггүй гэж үздэг байна. Байшин барихад нэг анхаарах зүйл нь өдөр гараг үзэх, суурь модыг сонгох явдал юм. Гишүү багатай, шулуун ширхэгтэй, урт голдуу, мушгиа ширхэггүй модыг сонгодог. Хөвдийг модны завсар дулаалга болгож шууд чийгтэй нь хийнэ. Таазнаас дээш шуу оройд мөн хөвд тавьдаг. Буриадуудын байшин барих гол арга нь нэг модонд ам гаргаад, нөгөө модонд углуурга гаргаж хоноглон хий явдал юм…

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу