МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД АМАН АЯЛГУУ

БУРИАД АМАН АЯЛГУУ

Эрт цагт ойн иргэдийн бүрэлдэхүүнд байсан Буриад зон эдүгээ ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах Улсад олноороо, БНХАУ, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Булган, Төв  аймагт оршин суудаг. Буриад хэмээх нэрийн гарлын хувьд хэд хэдэн санал байдгийг дурьдвал: бураа буюу мод бураа, буруутах, буруулах зугтаах, брат-ах дүү гэсэн Орос үгнээс, бурд, бурт буюу Түрэг хэлний чоно гэсэн үгнээс үүсэлтэй гэх мэтээр үздэг. Буриад аман аялгуу нь хэд хэдэн салбар аман аялгуунаас бүтэх томоохон аман аялгуу юм. Буриад аман аялгууны онцлогоос: төвөнхийн h авиа /үбhээр-өвсөөр, үhэншни-үс чинь/, ц-г с-ээр /цагаан-сагаан, цахиур-сахюур, цагтаа-сагтаа/, ч-г ш-ээр хэлдэг /чоно-шоно, чин-шин/, с-ийг h-гээр /сайхан-hайхан, нээсэн-нээhэн/, үгийн эхэнд орсон үгийн 1-р үед богино “ө” эгшиг орвол “ү”-гээр, үгийн дунд орсон “ө”-г, “э”-гээр /өндөр-үндэр, өдөр-үдэр/, жээ, жаа дагаврыг нхай, нхэй /явжээ-яванхай, иржээ-ирэнхэй/-ээр дууддаг. Үгсийн сангийн хувьдаа Орос хэлний үгнүүд нилээд орсон. Жишээлбэл: бабушка-баабуушха, целковый-солхооб, часы-шасы гэх мэт. Мөн бичиг зохиолын хэлэнд хэрэглэгддэггүй үгс ч нэлээд бий. /эцэг, аав-баавай, хашаа-шэбээ, эхнэр хүн-хамган, адахан-мал, сэргэ-уяа/ гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу