МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БОРЖИГИН БАЙШИН УРЛАЛ

БОРЖИГИН БАЙШИН УРЛАЛ

Дан хар модоор ганц ч хадаас оруулалгүй барих ба хаана ч нүүлгэн сэлгэж болох боломжтой нүүдлийн байшин. Нүүдлийн ахуйд нэн тохирсон 10,12,14,16 чийний байшин /1 чий нь 32см/ гэж байна. Тушаа модыг ховилдон нүхэлж, яс модыг суулгаад, туурганы байрыг нэг нэгэндээ орох углуургатайгаар хийж угсран барина. Яс модыг улаан зосоор, ханыг цагаан шавар /шохойгоор-аар буддаг нь ялзруулахгүй, модондоо нэг ёсны идээлгэ болдог байжээ. Дээврийг цахилдагны үндэстэй хольсон шавраар шаварддаг байв. Боржигин байшинг хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуу буюу одоогийн Говь-Сүмбэр аймаг, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт эдүгээ ч өргөн хэрэглэж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу