МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БИШГҮҮР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

БИШГҮҮР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Монгол бишгүүр нь 6 нүхтэй, нүх бүр нь нэг даруул буюу нэг эгшиг ажээ. Гандантэгчэнлин хийдэд “Тунгалаг эх” гэдэг дууны ая байх бөгөөд бишгүүрээр хөгжимдөхөд зориулсан 6 шугамтай, 6 хурууны, 6 даруулын хөдөлгөөнийг (2 гарын 3, 3 хуруугаар) хөгжимдөх байдлаар нь зурааст нотоор (янъ-игээр) тэмдэглэсэн байна. Уг бишгүүр нь Европ бишгүүрийн гарын барилаас өөр баруун гарын барил нь дээд талдаа байжээ. Энэ зэмсгийг эрт үеэс гуульзэсмодоор урладаг байсны дээр элдэв нөлөөнөөс хамгаалж төмөр зэсийг муутгахгүйн тулд 8 үнэртнээр ариулан тусгай даавуу, торгомсог эдлэлд боож хадгалдаг байжээ. Үүнд: задь, хач гүргэм, зандан, агар, гавар, гиван, гонид, хүдрийн заар бөгөөд эдгээр нь хөгжмийн аялгуу, чанар эдэлгээнд нь гойд нөлөөтэй байжээ. Бишгүүрийг 1960 онд хөгжим урлаач, Төрийн шагналт Д.Индрээ анх гуулиар эх загвар гаргаж найрал хөжмийн хөгөнд зохицуулан үйлджээ. Дараа нь 1964 онд баяжуулсан бишгүүрийг хийсэн. Үүнд: 6 эгшгийг 12 болгож бага наймцын ВЬ-оос дээш 2 наймц гаруй багтаамжтай болгож, Улс хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний ардын найрал хөгжмийн бүрэлдүүнд оруулжээ. Үүнээс хойш 5 жилийн дараа хөгжмийн зохиолчдын шаардлагаар уг загварын дагуу даруул нэмж, хөгийг тохируулан бага наймцын ВЬ-оос 2 наймц гаруй /12 эгшигт/ хагас шатлалаар эгшиглэхээр өөрчилсөн нь Монгол ардын, сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжимдөх өргөн боломжийг нээж өгсөн юм. Ардын бишгүүр нь баялаг адил овортой, даруул нүхний хувьд өөр, ардын бишгүүр нь лимбэтэй адил нүхтэй. Бишгүүрийг бийвээр дуугаргах ба ямар ч төрх, хэмнэлтэй зохиолыг, ялангуяа Монгол ардын богино дуу болон уриа дуудлагын (фанфар) мөн сонгодог зохиолуудаас хөгжимдөж болно. Ардын бишгүүр нь Вь-хөгтэй гаруй цараатай. Ардын бишгүүр нь бүх чалхандаа тод, уянгалаг, хүчтэй эгшиглэнтэй. Доод чалхандаа өтгөн, чанга царгиадуу, Дунд чалхандаа тод, чанга уянгалаг цоглог, Дээд чалхандаа хүчтэй зөвхөн чанга эгшиглэдэг онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу