МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БИТҮҮ ХООЛ ХИЙХ АРГА

БИТҮҮ ХООЛ ХИЙХ АРГА

Битүү болгож иддэг хоол нь шимт чанараа алддаггүй учраас хий хуй хөөх, ядаргаа тайлах зэрэгт нэн ашиг тустай юм. Монголчуудын уламжлалт битүү хоолонд бууз, хуушуур, банш, хорхог, боодог, битүү шөл зэрэг хоол ордог.

Бууз нь Азийн орнуудад өргөн тархсан хоол боловч Монгол бууз амт чанар, жор найрлагын хувьд өвөрмөц онцлогтой. Монгол буузны жоронд мах, хонины сүүл зонхилох бөгөөд борцтой, ногоотой хийх нь ч бий. Зэрлэг сонгино, халгай, халиар, гоньд, хөмүүл зэргээр амтална. Чимхэлт болон хэлбэрээр нь бөөрөнхий, гонзгой, хонин, тарваган, майхан, цэцгэн, саран, залхуу, цагираг, овоодой, цорготой гэх мэтээр нэрлэдэг. Мөн “хүрээний буюу гангачуудын” хэмээх бууз нь ганган дэгжин хувцсаа тос болгохгүй ганцхан үмхэлтээр идэх жижиг буузыг хэлдэг байна. Өлссөн хүнд битүү хоол хийж өгөх, битүү хоол идчихээд хүйтэн ус уух, шууд гарч явах зэргийг хориглодог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу