МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ УХААН

БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ УХААН

Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. “Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. 1.5-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2.5-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасч эхэлдэг. Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ “эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай. Мөн хүүхдүүдээ өглөө эрт хөл нүцгэн шүүдэр дээр алхуулж, голын урсгал харуулж, гол горхины дуу чимээ сонсгодог байсан бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн тустай байсан.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу