МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЯД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

БАЯД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

“Найр” гэдэг нь гэр барих, хүүхдийн даахь үргээх, наян тавны найр, эсгий хийх найр, гүүний үрс гаргах найр” гэх мэт заншлаар тогтоогдсон ёс ёслолууд юм. Үүнээс үзвэл найр нь хуримыг бүрдүүлэгч бүрдвэр элемент мөн. Хурим бол гэрлэлтийн олон ёслол /найр/ гүйцэтгэсний дараа хүү, хүүхэн хоёрыг нэгтгэн шинэ айл болгож, гал голомтоо асаан, идээ цагаа дэлгэж ёслохыг хэлнэ. Иймээс “хурим”, “найр” гэсэн ойлголтууд өөр хоорондоо учир зүйн нарийн хэлхээ холбоотой, агуулгын хувьд ялгаатай ойлголтууд юм. Баяд хуримын зан үйлийг хуримын өмнөх үе, хуримын үе, хуримын дараах үе гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан үзэж байна. Хуримын өмнөх үе нь өөр хоорондоо нарийн сэжмээр холбогдсон тодорхой дэс дараалалтай ёс, ёслолоос бүрддэг. Үүнд: Бэр сонгох, ам хадаг тавих, ам хадгийн хариу лав авах, зус хадгийн найр, сүй тавих зэрэг харилцан бие биеэсээ хамааралтай хатуу тогтсон дэг жаягтай юм. Сүй тавих /калым/ “сүй бэлэг”-т хэлэлцэн тохирсоны дагуу хүүгийн тал бүрэлгэний /Гэр бүрэлгэн-шинэ гэр барих/ найр хийнэ. Гэр бүрэх нь удам угсаагаа үргэлжлүүлэх, өв хөрөнгө, гал голомтоо залгах зорилгоор эцэг талаар гүйцэтгэгддэг, гэрлэх зан үйлд шууд холбоотой ёс юм. Хуримын төгсгөл үе хөшиг тайлах, төрхөмчлөх /хуримын зоог, хүргэний найр, эх эргэх/ ёслол нь зөвхөн Ойрад Монголчуудын хуримын зан үйлд байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу