МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЯД БОГИНО ДУУ

БАЯД БОГИНО ДУУ

Баядын богино дуунууд сэдэв агуулгын хувьд өргөн, ая дангийн хувьд гэгэлгэн байдаг. Баяд ардын зарим богино дуунууд Ойрадын бусад ястны тэр дундаа Дөрвөд дуутай ойролцоо, үгийн хувьд бага зэргийн ялгамжтай хувилбараар дуулагддаг. Тухайлбал:

Шигэр шигэр гэнээ

Шигшрэгийн ай гарнаа

Шигдэн давираад байна

Шинэкэн найз нь байлгүй

/ Баядад “Дааяа байлгүй яахав”, Дөрвөдөд “Шигшрэгийн ай” нэртэй дуулагддаг/

Ойрадын Хотон, Дөрвөд, Захчин ястан тэр дундаа Баядууд энгийн үед хурга, тугалаа залж явахдаа  аялдаг, найр наадамд бол хуурын татлаганд хөг нийлүүлэн “Гөөлөө”, “Тооройн цагаан элс” зэрэг дуут бий хийдэг байна.

Аагатай /аягатай/ чигээгээ

Асгалгүй бийлье

Алаг алчуураа цацартал бийлье

Сайхан өнгийн алчуур билээ

Салах замдаа өгсөн билээ Гөөлөө, гөөлөө, гөөлөө

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу