МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЯД БИЙ БИЕЛГЭЭ

БАЯД БИЙ БИЕЛГЭЭ

Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бий биелгээний уламжлал Баруун Монголчууд буюу Ойрадын олон ястаны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн юм. Ойрад-Монголын бий биелэг бол Монгол бүжгийн нэгэн төрөл бөгөөд бүжгийн нэн өвөрмөц хэллэгтэйгээрээ өвөрмөц онцлогтой. Бий бийлэгт Монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг бийлээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар бийлж харуулдаг.  Олон зуун жил өдгөө хүртэл нүүдэллэн амьдарч ирсэн Баядууд 17р зууны эхээр одоогийн Увс аймгийн Хяргас, Малчин, Тэс, Зүүнговь сумын нутагт тус тус суурьшин амьдарчээ. Чухам эдгээр Баяд үндэстэнээс Баяд ардын бий биелгээ үүссэн юм.  Ойрад Монголын бий биелгээ бол Монгол бүжгийн нэг төрөл бөгөөд бүжгийн нэн  өвөрмөц  хэллэгтэйгээрээ онцлог. Бий биелгээнд Монголчуудын ахуй амьдрал, хэв шинж, зан үйл зэргийг биелээчийн сэтгэл хөдлөлөөр маш урнаар биелэж харуулдаг байна. Жишээ нь бий биелгээнд Цай самрах, Тариа тээрэмдэх, Морь уургалах, Бугуйлдах, Мориор явж буй байдлыг биеийн уран хөдөлгөөнөөр харуулдаг. Ойрадуудын дунд тус тусын онцлогтой олон бий биелгээ байдаг. Үүнд: Цацал, Елкэндэг, Цэцэн залан, Мөргүүл, Дөрвөн ойрад, Жороо морь, Жалам хар, Цайгийн дундуур гэх мэт олон төрөлтэй. Баяд бий нь өөр үндэстэн ястаны бий биелгээнээс биелэх дэг нь ялгаатай юм.  Бийчдээс маш их уран чадвар шаарддаг бий бол баядын Елкэндэг хэмээх бий юм. Елкэндэг бийг биелэхэд хормой чичрэхгүй, цээж толгой, гарын хөдөлгөөнөөр илэрхийлдэг хатуу дэгтэй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу