МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЯД АМАН АЯЛГУУ

БАЯД АМАН АЯЛГУУ

Эртний түүхт баяд ястан эдүгээ Увс аймгийн хүн амын 35 гаруй хувийг эзэлдэг бөгөөд Өвөр Монгол, Халимаг, Буриад улсад ч оршин суудаг юм. Баяд гэдэг нь үгийн гарлын хувьдаа “өнөр олон, баян чинээлэг” гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг. Баяд аман аялгуу нь Ойрадын аман аялгуунд багтах учраас  Дөрвөд, Өөлд, Торгуудын аман аялгуутай нэлээд нэгдмэл шинжтэй. Мөн дундад үеийн Монгол хэлнээс үлдэж хоцорсон зүйл үлэмж байдаг онцлогтой. Тухайлбал: эрхэм-эркхим, хэрхэн-кэркхин, цэрэг-цэриг, хоолой-хо аалаа, бөөр-бө өөр, тоо-то аа гэх мэт. Олон тооны давхар дагавар авсан үг нэлээд бий. /ах нар-ахнармууд, лам нар-ламнармууд/ II, III биед энгийн хандсан утгаар жуу, жүү нөхцлийг /Чи түүнийг туугаад ирж байна уу?-Чи түүг туугаад иржүү?, Үүнийг аваад яваарай- Үүг аваад ёвжантуу/, хүндэтгэн хандвал жуу, жүү нөхцлийн өмнө тан тэн оруулж хэлнэ. /Ах та түүнийг аваад яваарай-Ах түүг аваад ёвжантуу./ 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу