МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРИА ЗАСЛЫН АРГААР АНАГААХ АРГА УХААН

БАРИА ЗАСЛЫН АРГААР АНАГААХ АРГА УХААН

Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт, шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт, зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Бариа засал нь хүний биеийн гадаргуу дээр байх суваг хэрдэсийн дагууд илэх, нухах, үрэх, чичиргээж, доргиох аргаар арьсан доорх өөхөн ид, булчин, шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэгүүдийг тайвшруулах, бичил цусны эргэлтийг сайжруулах, тунгалгын зангилааг нэвтрүүлэх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарж өвчин намдаах үр дүнтэй засал юм. Мөн өвчнөөс урьдчлан сэргийлэх, биеийн эсэргүүцэлийг сайжруулах, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, шингээлтийн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл,төвийн болон захын мэдрэлийн системийн эмгэгүүд, цус багадалт, цусны даралт тогтворгүй болж хэлбэлзэх, сэтгэц оюун санаа хямрах, саа саажилт, гэмтэл бэртэл түүний үлдэцүүд, арьсны халдварт биш үрэвсэл, чих хамар хоолой, нүдний өвчин, бодисын солилцооны зарим эмгэгүүдэд бодит үр дүн үзүүлдэг.

Хэсэгчилсэн бариа: Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу түүний дотор эрхтэнүүдийн заагдсан тусгай сувгуудын дагуу цэгэн дарлага, бүлээн иллэг, өнхрүүлэх аргуудыг ашиглан тус эрхтний өвчлөл өөрчлөлтийг засах тус эрхтэнд очих цусны эргэлтийг төвлөрүүлэх зарчмаар эмчилдэг засал юм.

Бүтэн биеийн бариа: Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу дээрээс доош чиглэлээр дарж илэн бүтэн биеийн цусны эргэлтийг сайжруулж, тунгалагын сүвүүдийг нээж, захын мэдрэлийг сэргээж, бие махбодийг тайвшруулан хордлого тайлж дархлааг сайжруулдаг бодит үр дүнтэй засал юм.

Шимжүүлэх бариа: Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу халуун сүү, шар сүү, шөл, хиймэл рашаанаар шимжүүлж илэх, нухах, үрэх аргаар бие махбодийг дулаацуулж бариа хийж буй бүтээгдэхүүнийг арьсанд шингээж биеийг шимжүүлэх засал юм. Үүний үр дүнд биеийн дулаан тэнцвэржих хордлого тайлагдах, цус тунгалагын эргэлт сайжрах, захын мэдрэл сэргэх зэрэг бодит үр дүн гарна.

Ширүүн засалд: манайхны сайн мэдэх хануур, төөнүү, зүү засал орно. Зүү эмчилгээ нь дотроо биеийн, гарын, чихний, усан, гурвалжин, цахилгаан, соронзон зүү гэх мэт олон төрөл бий. Мөн рашаан заслууд орно. Энэ нь дотроо таван рашаан, шар сүүний, халгайн рашаан засал гээд олон янз бий. Бариа засал мөн дотроо дотроо зөөлөн, халуун тосон, сүүн, шөлөн, шар сүүн бариа гэх мэт хуваагддаг. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу