МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

БАРГА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Барга хуримын зан үйл хэд хэдэн үе шатыг дамжиж нарийн дэг ёсоор явагддаг. Судлаач Хуасай Дугаржав Барга хуримын зан үйлийг 9 үе шат болгон авч үзсэн бол Монгол Улсын судлаач Я.Шаарийбуу 14 үе шат болгон бичжээ. Үүнд: 1.Морь туших 2.Мал мөнгө хэлэлцэх 3.Хадаг тавих 4. Тахил бэлэг тавих 5.Шинэ гэр бүрэх 6.Хүүхэн мэдүүлэх 7.Бараа хураах 8.Мэдүүлсэн хүүхэн гэртээ ирэх 9.Бэр буулгах 10.Эргэлтэнд суух 11.Бэр сараа гаргах. Барга хуримын зан үйлд, бэр ирэх, хадаг тавих, мал мөнгө хэлэлцэж тушаах ба хүлээн авах, тахил тавих, хүргэн тал шинэ гэр оёх, хүүхэн тал бараа хураах, хүүхэнд цув өмсгөх ба хүүхнийг наадуулж хэсүүлэх, хүүхэн талд явагдах хурим, хүргэн талд явагдах хурим, хүргэнийг шинэ гэрт урих ба борви тойгийн найр, эхэд суугч буцах ба эцэг эргэлтэд очих, шинэ бэр сар гаргах зэрэг орно хэмээн бас тэмдэглэжээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баргууд 1960-аад он хүртэл уламжлалт зан үйлийнхээ ёсоор гэр бүл болж, хурим найраа хийдэг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу