МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

БАРГА ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Барга эрэгтэйчүүд зундаа голдуу цагаан алчуур зангидаж, сэрүүний улиралд эсгий малгай өмсөнө. Өвлийн улиралд эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүн “маахууз” хэмээх юүдэн маягийн малгай өмсөнө. Залуу охид бүсгүйчүүд тоорцог юмуу 3-4 метр урттай алчуурыг баруун шанаандаа зангидан унжуулан зүүх нь бий.

Барга эрэгтэй дулаан цагт өргөн зах, дугуйдуу энгэр, нударгатай урт ханцуй, өргөн бөгөөд дугуйдуу хормой, дан эмжээр бүхий дээлийг товруутай ширэн болон даавуун бүсээр бүсэлж өмсөнө. Ташуу болон задгай энгэртэй цамц, шарваар өмд өмсдөг. Сэрүүн цагт хөвөнтэй, хурган, сэгсүүргэн нэхий болон төрөл бүрийн ангийн арьсан дээл, чоно, нохой, ямаан дахаас гадна “олондой” хэмээх бүснээс доохон татах, 2 ташаандаа бага зэрэг оноотой, зах ханцуй нь дан эмжээртэй хүрэм өмсдөг.

Барга эхнэр хоргой торгоор алаглуулан хунисан, нударга бүхий түнтгэр ханцуйтай дээл өмсдөг. Дээлний гадуур ууж өмсөх бөгөөд уужны энгэрийг өргөн хоргойгоор эмжиж, ташаандаа оноо гаргадаггүй байснаараа онцлог. Барга эхнэрийн “татуур”  буюу толгойн гоёл нь дугариг хэлбэртэй, мөнгө ихтэй байдгаараа бусад ястнаас ялгардаг. Барга гутал Буриад гуталтай төстэй, улыг эсгий даавуугаар ширж хөмөөр уллана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу