МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА ТУУЛЬ

БАРГА ТУУЛЬ

Баргууд олон зуун жилийн тэртээгээс Төв Азийн өргөн уудам газар нутагт нүүдэллэн амьдарч ирсэн учраас тэрхүү баатарлаг түүхийг илэрхийлсэн домог, баатарлаг туульс өргөн дэлгэрсэн ажээ. Тухайлбал: “Шилэн галзуу баатар” туулийн 15 хувилбар олдсоны найм нь Монголоос, долоо нь Өвөр Монголоос олджээ. Харин Өвөр Монголоос олдсон 7 хувилбарын 5 нь Хөлөнбуйраас олджээ. Иймээс судлаачид Хөлөнбуйрыг туульсын гал голомт нутаг хэмээн үздэг байна. 1962 онд Баргын нутгаар явсан судлаачид 9 туулийн 20 гаруй хувилбарыг тэмдэглэн авсан байна. Үүнд: Хуучин Баргын Өргөнбилэг, Дамдинсүрэн, Бунь, Баруун хошууны Ханд нарын хэлсэн “Агуй улаан хан” буюу “Агуй улаан ханы Алтан галуу хүү”, хуучин Баргын Дамдинсүрэн, Бунь, Доржзодов, Баруун хошууны Төвтэй, Хорлоо нарын хэлсэн “Баян Болд өвгөн”, Төвтэй, Бужиг нарын хэлсэн “Авралт Богд хан”, Хуучин Баргын Пүмпүлэн, Баруун хошууны Ханд нарын хэлсэн “Шилэн галзуу баатар”, Баруун хошууны Мядагийн хэлсэн “Гурван настай гунан улаан баатар”, Дамдинжавын хэлсэн “Алтан Сэмбүү мэргэн хүү”, Хандын хэлсэн “Тогоон ширмэн хан” зэрэг тууль болно. Эдгээр туулийг хоёр ангилж, Ганц явдалт тууль, Хоёр үйл явдалт тууль хэмээн ангилжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу