МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА БҮЖИГ

БАРГА БҮЖИГ

Баргууд хурим найрын үеэр орой үдэш нийтээрээ бүжиглэж цэнгэдэг уламжлалтай байв. Тэд түүдэг галын дэргэд Ёохор, Зээрэнхий бөөрөнхий зэрэг бүжиг бүжнэ. Эртний уламжлалт бүжиг “Зээрэнхий” нь Баргуудын зээрийг хайрлан дээдэлж, өлзий хишгийн бүрэлбаа гэж үздэгтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Зээр намар цагт бөөнөөрөө бэлчээрлэж байхдаа том хүрээ үүсгэж янзагууд нь тэрхүү хүрээн дундуур тал тал тийш чөлөөтэй давхиж, үсэрч цовхорч тоглодог бөгөөд үүнийг “Янзган хүрээ” гэдэг. Баргуудын “Зээрэнхий” бүжиг нь энэхүү янзган хүрээнээс сэдэвлэсэн, олныг хамарсан бүжиг юм. Зээрэнхийг хэдэн ч хүн хамтдаа бүжглэж болох бөгөөд бүжиг эхлэхэд бүх хүмүүс хүрээ үүсгэж, гар гараасаа барилцан зогсоно. Дуу, бүжигтээ авьяаслаг, нас залуу гурван хүнийг ахлагчаар сонгож, гол болон хоёр хажууд зогсоох бөгөөд тэднийг “Гол тоглогч” гэнэ. Тэд “Зээрэнхий” хэмээх уртын дууг дуулахад бусад нь дууны аяар бүжиглэнэ. Бүжигт оролцогчид хөл дээрээ үсэрч дэвхрэн бүжиглэх явцад хоёр жигүүр үүсгэж жигүүрийн эхэнд байгаа хүн нь эргэн, арынхаа хүний суган доогуур шурган гарч улмаар тойргийн голд байгаа “гол тоглогч” дээр ирэхэд тэд дуу дуулан зугтаах маягтай гүйхэд бүжигчид нь араас нь хөөн бүжиглэнэ. Бүжиг улам бүр хөгжөөнтэй болж, бүжигчид “гол тоглогч”-ыг барьснаар бүжиг дуусна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу