МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА БОГИНО ДУУ

БАРГА БОГИНО ДУУ

“Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Баргужин төхөмд хори түмэдтэй айл зэргэлдээ нутаглан “охидын өнгө зээрийн зүсээр шилэгдэн” амьдарч байсан эртний сурвалжит аймаг болох Барга ардын дуунд ахмад настны үг сургаалыг эрхэмлэх, ах дүүсээр айлсах, нагац талаа хүндлэх, ураг барилдах зан үйлийг түлхүү тусгасан байдаг.  Тухайлбал:

Хаданд байдаггүй харгуй хуар

Хальс унаагүй үндгэн хуар

Хайртай жаахан үрийгээ

Хааны журмыг түшүүллээ /Үндгэн хуар/

Хамжаарыг нь оёж сурсан юм

Ханыг нь амлуулж сураагүй юм

Харж л дэмжиж явахыг

Харийн худгуй мэдээрэй /Найман цагаан хүлиэ /хүлиэ-чингэлэг/

Энгэр шилийн цас л

Эрээлээ гэж дуулдаасай

Ижий аав л хоёром Жүүхэн /сайн/ гэж дуулдаасай /Аав ээжээ дурсах дуу/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу