МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРГА АМАН АЯЛГУУ

БАРГА АМАН АЯЛГУУ

“Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” гэх мэт эртний түүх сударт Баргужин төхөм, Баргууд, Баргуужин хэмээн оршин суугаа газар усныхаа нэрээр тэмдэглэгдсэн Барга ястан эдүгээ ӨМӨЗО /Хөлөнбуйр/, Монгол Улсын Дорнод аймгийн Хөлөнбуйр, Гурванзагал суманд бөөнөөрөө, Төв, Завхан, Сүхбаатар аймгийн зарим суманд цөөн тоотой амьдардаг. Барга аман аялгууны онцлогоос: задгай үеийн эгшиг уртаар /би-бий, чи-чий, та-таа/, үгийн эхний с нь х-гээр /сар-хар, сүүл-хүүл, хулс-хулуху, гэрээсээ явсан-гэрэхээ яабахан/, үгийн эцсийн с-г д-гээр /бос-бод, улс-улад, хагас-хагад/, ц нь и-гийн өмнө ш-ээр, бусад эгшгийн өмнө с-ээр /цагаан-сагаан, нүцгэн-нүсгэн, өнчин-өншин/, ө-г ихэнхидээ ү-гээр /мөнгөн-мүнгэ, дөрвөн-дүрбэн, хөвөө-хүдээ/, тийн ялгалын нөхцлүүд нэлээд өвөрмөц /гэрээс-гэрэхээ, хотоос-хотохоо, номонд-номсоо, морьтой-моритий, хөлтэй-хөлтий, салхитай-халхитай, ахынхаа-ахынгаа/, захирах хүсэх “тий” нөхцөл /суу-суугтий, бич-бишигтий/, асуух сул үг уу, үү-г гүү, гуу-гаар /та ирээд удав уу?-таа ирэхээр удуу гуу?/ Үүнчлэн үгсийн сангийн хувьд ч бичгийн хэлэнд хэрэглэгддэггүй ховор /салам-олом, даадан-бух, умбараа-гар нүүрийн алчуур, хэжим-гөлөм/ үгс бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу