МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЯЛГУУТ ҮГС

АЯЛГУУТ ҮГС

Монголчуудын бэлгэдэх сэтгэлгээ, үгийн ид чадалд итгэх үзлийн илэрхийлэл бөгөөд Монгол аман яруу найргийн аялгуут нэгэн төрөл нь ерөөл, магтаал юм. Магтаал нь үгийн ид шидэнд итгэх, ёслолын зан үйлтэй холбогдох бөгөөд уран авьяастан магтаалч тусгай аялгуугаар хэлэх зэрэг олон шинжээрээ нийтлэг юм. Магтаалыг ерөөлийн аяс аялгуунаас өөр тусгай аялгуугаар мэргэшлийн магтаалч хүн хэлнэ. Ерөөл ирээдүйд хандсан, зөгнөлийн сэтгэлгээгээр баялаг бол магтаал нь одоо байгаа үйл явдал, юмс, үзэгдэлд хандсан, бахдал, бахархал, магтаал сайшаалын сэтгэлгээгээр баялаг юм.        

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу