МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА

АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА

Хүн малыг гэрийн тэжээвэр болгохоос өмнө алж идсэн ангийхаа арьсыг нөмрөх, дэвсэх, сууцаа дулаалах зэргээр ашиглаж иржээ. Хүй нэгдлийн үед эхийн эрхт ёс ноёрхож байхад эмэгтэйчүүд арьс нэхий элдэж байсан тухай түүхэнд бичигдсэн байдаг. Тэр цагаас хүний нийгэм хөгжиж дэвших тутам арьс нэхийг боловсруулах арга боловсронгуй болж иржээ. Эрт үед зөвхөн хүйтнээс хамгаалахад халхавч төдий хэрэглэж байсан бол малыг гаршуулж гэрийн болгосон цагаас эдэлгээний малын тоног хэрэгсэл хийхэд ширийг зүсэж сур хийх, эмээл, хазаар, чөдөр, ногт хийх зэргээр хэрэглэх болжээ. Малын арьс ширийг боловсруулан эдлэл хийх ажиллагаа улс нутаг бүрд харилцан адилгүй хөгжиж иржээ. Арьс ширэн эдлэл бол  бусад бөс бараа, нэхмэл, сүлжмэлээс бат бөх, зөв арчилж чадвал хэлбэр дүрсээ алддаггүй, удаан эдэлгээтэй зүйл юм. Арьс ширийг бүрэн бүтэн авчашиглахын тулд мал сүргийг элдэв өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг  чухалчилдаг байв. Малынхаа арьс, ширээр төрөл бүрийн эдлэл хийх өвөрмөгц технологийг өөрсдийн ур ухаан, ажиглалт туршилтаар буй болгон амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэ арга нь манай орны байгаль цаг уурын үндэслэлийг тогтоосон ажил хомс байдаг. Сур элдэх уламжлалт арга нь дотроо олон янз байдаг. Сур хийх ажиллагаа нь хүнд хүчир, урт удаан хугацаа шаарддаг, улирлын чанартай хэдий боловч, олон жилийн проптипт, туршилтаар нотлогдсон бөгөөд биеийн хөдөлмөрт оюуны хөдөлмөрөө шингээсэн учир эдэлгээний чанар сайтай суран эдлэл боловсруулах боломж өгдөг. Сур хийх ширийг зүсэх горим үхрийн биеийн хойд хэсгийн арьсыг яралгүй нимгэн цавь орчмоор туламлан зоо нурууны голоос 10-15см зайд аман хүзүүний тус газраас өгзөгний товгорыг дайруулан их биеийг битүү тойруулан зүсэж тус бүр нь 3,8-4,0м урттай 8-9 ширхэг зүсэм шир гаргаж элдээд хооронд нь залгаж бугуйл, аргамж, чөдөр зэргийг хийдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу