МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АРДЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН

АРДЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН

Монголчууд нэн эрт үеэс үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн үндсэн таван арга байжээ. Жилийн дөрвөн улиралд мал маллах, ан гөрөө хийх, аян жин тээх зэрэг аж төрөх арга ухаанд сургадаг уламжлал нь юуны өмнө оюун ухааныг нь хөгжүүлж, байгаль эх дэлхийгээ танин мэдэж, ном бичигт суралцаж, цаашилбал хүмүүн байх үндэс болсон ёс зүйн хүмүүжлийг олгохдоо эх орон, эх дэлхий, өвөг дээдсээ хайрлан хүндэтгэх хүмүүжлийг төлөвшүүлдэг байжээ. Нөгөө талаас ирээдүйд эрүүл аж төрөх үндэс болсон бие махбодын хүмүүжлийг олгож, үүнээс улбаалан хөдөлмөрийн дадал зуршил эзэмшүүлдэг байсан байна. Уламжилж сурсан үндсэн мэдлэгээ ашиглан үр хүүхдээ сайн сайхан хүмүүн болгож хүмүүжүүлэхийн хамт өөрөө давхар суралцдаг байжээ. Хүүхдийг бага балчир гэж ялгахгүйгээр хир чинээнд нь таарсан энгийн хөдөлмөрт оролцуулан хөдөлмөрийн сайхныг багаас нь мэдрүүлдэг байжээ. Хөлд орж алхах үеэс ойр зуурын зүйлийг зөөлгөж энд тэнд тавиулах, 2-3 насанд нь аяга шаазан угаалгах, хурга ишиг эргүүлэх, 5-6 наснаас нь хурга ишиг, тугал хариулах, аргал түүлгэх, айраг цагаа бүлүүлэх, даага унуулах зэрэг нүүдэлчдийн аж амьдралын нэн тэргүүний хэрэгцээт дадал чадварыг олгож иржээ. Монголчууд ном эрдэмтэй хүн болох хүүхдийг багаас нь шинжин тогтоогоод гэрийн сургуулиар ном зааж ирсэн уламжлалтай. Хүүхдийн оюун билгийг нээгдүүлж бичиг үсэг, ёс зүйн хүмүүжил сургах, баатарлаг зоригтой болгох, аж төрөх чадварыг олгох зэрэг олон талтай хүмүүжлийн аргыг бий болгосон. Аливаа хөдөлмөрийг хэрхэн гүйцэтгэхийг хий хоосон номлох биш харин өөрийн биеэр үзүүлж дуурайлган сургадаг байсан нь Монгол гэрийн хүмүүжлийн гол онцлог давуу тал байлаа. Ардын сурган хүмүүжүүлэх ухаанд зөвшөөрөн дэмжих буюу урамшуулан магтах, хориглон цээрлүүлэх буюу зэмлэн буруушаах, биеэр үлгэрлэн дагуулах, сургаал билгийн үг, ардын аман зохиол, тоглоом наадгайгаар дамжуулан хүмүүжүүлэх олон янзын арга, мэдлэгийг хослуулан хэрэглэж ирсэн уламжлалтай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу