МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АРАВДАХ

АРАВДАХ

Энэхүү наадгай нь Монгол Улсын Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн  хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ард түмний дунд үүсэж хөгжин тархсан. Аравдах  нь Монгол Улсын Сайн ноён хан аймгийн Дайчинвангийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Баацагаан сумдын ард түмний “Дуутай хуруу” тоглоомтой төстэй боловч хуруу таах явц нь арай өөр байдаг. Аравдахдаа сөнгөө тойрсон хуультай, дэг журамтай, хөдлөх бүх үйлдэл дэг журмын дагуу явагддаг бөгөөд хоёр талцаж хуруу гаргаж байгаа хоёр талын нэг хүн зөвхөн “арав” хэмээн хэлж, нөгөө хүн нь хоёр талын хурууг нийлүүлэн тоог хэлэх журмаар наадан хожигдсон тал нь айргаа уудаг өвөрмөц тоглоомын нэг юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу