МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АН АГНУУРЫН ХОЛБООТОЙ УРИА ДУУДЛАГА

АН АГНУУРЫН ХОЛБООТОЙ УРИА ДУУДЛАГА

Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөлийн ой тайгын анчид бугыг ороо хөөцөлдөлгөөний үед нь эвэр, модоор хийсэн урамаар бугын дуудлагатай төстэй дуу чимээ гарган ойртуулах аргаар агнадаг. Монгол Алтай, Говийн Алтай нуруунд аргал угалз агнахад мөн ороо хөөцөлдөлгөөний үед нь угалзын мөргөлдөөнөөс үүсэх чимээ дууг зохиомлоор үйлдэж угалзыг дуудаж ирүүлдэг байна. Эдгээрээс гадна чоныг улилтаар, үнэгийг шовшуураар, жирхийг шүглээр урин дуудах аргаар ойртуулан агнадаг өвөрмөц аргууд бас бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу