МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНГИЙН ХУВЦАС УРЛАЛ

АНГИЙН ХУВЦАС УРЛАЛ

Монгол анчдын ан гөрөө хийхдээ өмсдөг хувцас нь тухайн ястны дээл хувцасны онцлогийг тусгахаас илүүтэй ажил үйлийнх нь онцлогийг илүү тусгасан байдаг. Анчны дээл хувцас гол төлөв ангийн арьс ширээр хийсэн энгийн хийцтэй оготор богино байдаг. Анчны дээл нь задгай энгэртэй бүчилж уядаг, хөдөлгөөнд саад болохгүй уужим сугатай, зарим нутагт, тухайлбал, Дархад анчид хоолойвч өмсдөг. Хоолойвчны урд талд нь бүч хадаж ар шилэндээ уяад, урд талыг нь бүсэндээ даруулж уядаг.

Анчны гутал нь хөнгөн дулаан, дуу чимээ бага гаргадаг байх шаардлагын үүднээс хөдөс, ноос, годоор хийсэн оймс, гутал  өмсдөг. 

Тарвага агнахдаа цагаан эсвэл эрээн өмд, цамц өмсөж, зөөлөн шаахай болон цагаан даавуугаар хөлөө ороож, хөлдөө алаг эрээн хэсэг юм зүүж, цагаан хялгасаар сүүл хийж, даллуур барина. Урианхай, цаатан анчид өвлийн цагт адуу, гөрөөсний ширэн  гутландаа хар модоор хийсэн цана углан ан хийдэг байсан бөгөөд хэвтэж байгаа бугыг ч босох завдалгүй дайран очдог тухай Рашид-ад-Дин тэмдэглэсэн байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу