МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНГИЙН НАСНЫ НЭРШИЛ

АНГИЙН НАСНЫ НЭРШИЛ

Ан гэдэг нь агнаж болохуйц зэрлэг амьтдыг хэлдэг. Зэрлэг амьтдыг агнаснаар түүний махыг идэх, арьсширэвэр гэх мэт эдийг нь хувцас хийх эсвэл эдлэл хэрэглэл хийхэд хэрэглэдэг юм. Агнах гэдгийг өөрөөр гөрөөлөх, агнуур, ав гэх зэргээр нэрлэнэ. Амьтны үр төлийг: Алагдаахай – ялман, Алтан гургалдай – алтан цуравдай, Араат гөрөөс (зүртэй төстэй нэг зүйл гөрөөс) – зангуудай, Аргаль – аргалийн хурга, Арслан – гүег, Баавгай – бамбарууш (бамбарш гэх нь ч бий) Бар – бамбар, Бозлог – мөндөл, Бор гөрөөс – янгуудай, Бөднө шувуу – дэгдүнэ, Буга – илий, Булга – хойв, Галуу – цурав (нугас, гургуул, тахианых мөн цурав гэнэ) Гахай –тоорой, Гүрвэл – үрвэл, Дорго – ханьс (ганьс ч гэдэг),Заан тумбага, Зараа – бөөдий, Зурам – цорд, Зэвэг загас – хой, Зэрлэг гахай – хөх, Зээр – янзага, Илжиг – дудран, Имж – сэмжин (бас цовхрой гэнэ), Мазаалай – алманцаг, Могой – хувилгана (бас зогой гэнэ), Мөрөг загас – мөгц, Нохой зээх – бөртөн, Өмхий хүрэн – сөдий, Сармагчин – монио, монш, монди, Тахианы цурвага (цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн хэлнэ), Тарвага – мөндөл, Тул – тулбага, Туулай – бүжин, Улаан далба загас – цураа, Үнэг – гавар (бас шахар гэнэ), Үхэр оготно-бөлбөөхий, Халиу – бор, Хандгай –хотол, Хулгана – гөлчгий, Хүдэр – шовшоор(шовшоорой ч гэдэг), Хэрэм – хувдай, Хярс – зөнжиг, Цаа буга – хугаш, Чоно – бэлтрэг, Шилүүс, ирвэс, цоохондой зэрэг амьтны зулзагыг –ногуул(шилүүсний шарах гэж бас хэлдэг), Янгир – үнүх гэхчлэн нэрлэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу