МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНГИЙН МӨР ШИНЖИХ МЭДЛЭГ

АНГИЙН МӨР ШИНЖИХ МЭДЛЭГ

Монгол анчид намрын хяруу унахаас хаврын урь орох хүртэл ан хийх боловч тааралдсан болгоноо хөнөөх ёсон үгүй. Хашир туршлагатай анчин ангийн мөрийг унших, амьтдын хэлийг ч /чонын улиан, тарваганы хошгирох, шаазгайн шагшираан, хэрээний гуаглах г.м/ тайлж мэддэг,  дуудан ирүүлдэг эрдэм ухаантай  байдаг. Мөр шинжихэд хатуу хөрстэй газар амьтны мөр харагдахгүй бол явсан газрын салхины эсрэг талаас нь зөөлөн хөрстэй газрыг харж шинжинэ. Өвлийн эхний цас орж, ангийн үс гүйцэх үед анчид хэдэн сараар анд явдаг. Цасан дээрээс амьтны мөр шинжихдээ цас харлаагүй бол өглөө явсан, цасны дээд тал нь  бага зэрэг харласан бол шөнө гүйсэн, цас бүрэн дагтаршсан бол урд өдөр нь явсан гэх мэтээр тайлж уншдаг. Мөн хөлний гишгэлтээс нь аль хөлөө чирсэн байна, хэдий насных байна, биеийн жин, том жижиг, өлөн цатгалан  зэргийг мэдэхээс гадна гүйж явсан уу, шогшиж явсан уу, хэдийд буцаж гүйх зэргийг нь ажиглаж мэддэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу