МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЛТАЙН ЯТГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

АЛТАЙН ЯТГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байжээ. Энэ ятга нь Монгол Улсын түүхэн дэх эртний түүхтэй хоёр дахь хөгжмийн зэмсэг бөгөөд уг эх төрх байдлаас улбаалан Алтайн ятга хөгжмийг анх хөгжим урлаач П.Байгалжав дуурайлган урлажээ. Түүнчлэн хөгжим судлаач Д.Ганпүрэв хэрэглээнд оруулж амилуулсан. 1400 жилийн өмнө Монгол нутагт хүмүүс хөгжимдөж асан тэр хөгжмөөс гарч байсан эгшгийг 2014 онд сэргээн олны хүртээл болгосон. Бидний мэдэх ардын язгуур урлагийн “Алтай” хамтлагийн гол хөгжмийн зэмсэг буюу тэдний сэргээн тоглосон “Алтайн ятга” нь энэ хөгжмийн хуулбар юм. Нарийвчилсан судалгааг уйгагүй хийж, хөгжмийн зэмсгэн дээрх сорвижилт, тэмдэглэгээнүүд тэвх, тэвхэн дээрх нүх, чавхдас татах чиглэлүүдийг маш нарийвчлалтай судалсны үндсэн дээр чавхдас татах системийг нь үндсэндээ бүрдүүлэн тогтоож чадсан. Энэ ямар хөгжмийн зэмсэг байх боломжтой вэ гэдгийг маш нарийвчлалтай бүх талынх нь өгөгдлүүдлийг тогтоосны үндсэн дээр эртний нүүдэлчдийн Нуман ятга байжээ гэдгийг тогтоосон. Нуман ятга гэдэг нь нумалж хийсэн гэсэн утгатай. Эртний ятга хөгжмийн зэмсгүүдийн судалгаанд “Алтайн ятга” судалгааны маш чухал өгөгдөхүүн болоод байна. Маш сайн судалгаа хийж, биетээр бүтээж байж бие даасан эртний ятгын чуулга үүсгэх боломжтой болно. Тэр үед “Алтайн ятга” хөгжим суурь хөгжим болох бүрэн боломжтой нь харагдаж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу