МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЖИЙН БОР ААРУУЛ ХИЙХ АРГА

АЖИЙН БОР ААРУУЛ ХИЙХ АРГА

Говь-Алтай аймгийн Алтай сумын малчин ардууд Аж Богд уулынхаа нэрээр нэрлэсэн “Ажийн бор” хэмээх зузаан тосорхог бор ааруул хийдэг. “Ажийн бор” ааруулыг дан ямаа, хонины сүүгээр хийдэг бөгөөд сүүгээ хөөрүүлэлгүй халаагаад айргаа хийдэг онцлогтой.  Айргийн тосоо гар аргаар бага зэрэг ялгаж авдаг тул “ажийн бор ааруул” тос даасан цайвар бор өнгөтэй, удаан хадгалсан ч хатдаггүй байна. Сэрүүн газар учраас ааруулыг  хатаахад муудахгүй маш зузаан зүсээд дэлгэж хатаадаг бөгөөд бороонд норсон ч урсдаггүй. Алтай сумын бүсгүй өөр нутагт бэр болж очоод “Ажийн бор” ааруулаа хийх гэсэн боловч яагаад ч болоогүй гэдэг. Тиймээс энэхүү ааруулын гол онцлог нь уур амьсгал болон нутгийн бог малын сүүний шим юм. Алтай сум нь өндөр уулын бүс тул сэрүүн уур амьсгалтай ерхөг, хялгана, тэсэг, ортууз, агь, гогод, гоньд, таана, хөмүүл шимт ургамал ихтэй нутаг юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу