МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АДУУН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

АДУУН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Адууг зуны улиралд ялаа, шумуул бага, хяр царам, ар зоо, задгай, уужим хөндий, тал газрын ус, ургамал бүхий бэлчээрт хариулах нь үр дүнтэй, Зуны улиралд адуу хэдий чинээ сэрүүн газар байх тусам тарга хүч авах нь илүүтэй. Намрын улиралд адууг сэрүүн уур амьсгалтай, ялаа, шумуул багатай, уул нурууны зоо дэнж, задгай уужим тал хөндийн агь, ботууль, таана, мангир, хөмөл, хиаг, морины уруул, багалуур, цагаалж өвс зэрэг ургамалтай газрын сөл /намар гандалгүй үлдсэн өвс ногоо/ дагуулан салхи сөрүүлэн зөөлөн, тогтуун бэлчээж хариулах нь тохиромжтой. Адууны тарга хүчийг сайн авхуулахын тулд нутаг, бэлчээрийг ойр ойрхон сольж, тогтмол усалж, хужирлан тааваар нь хариулах хэрэгтэй. Адууг өвлийн улиралд агь, ерхөг, хялгана, хиаг, багалуур, хазаар, суль, таана, бударгана гэх мэт соргог нарийн өвс ургамалтай, алсын хүйтэн салхинаас хаацайлсан нөмөр зоо нуруу, толгод бүхий газарт аравдугаар сарын сүүлчээс гарган бэлчээрлүүлэх нь тохиромжтой. Хавар соргог, сөл сайтай өвс ургамалтай, нөмөр, дулаан нутаг бэлчээрийг сонгон адуугаа хариулна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу